Жэсон Килар “Yahoo”-гийн захирлаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Жэсон Килар “Yahoo”-гийн захирлаас татгалзав

“Hulu” интернет компанийн гүйцэтгэх захирал Жэсон Килар “Yahoo” корпорацийн шинэ гүйцэтгэх захирал болохоос татгалзсан байна. “Yahoo” корпораци өнгөрсөн тавдугаар сард хуучин гүйцэтгэх захирал Скотт Томпсоныг их сургуулийн мэдээллээ худлаа мэдээлэн ажилд орсон гэж халсанаас хойш шинэ гүйцэтгэх захирал хайж байгаа билээ. Харин энэхүү албан тушаалыг түр хугацаагаар мэдээллийн албаны дарга Росс Левинсон хашиж байгаа аж.  “Yahoo” корпораци энэхүү хоёр хүнийг гүйцэтгэх захиралын албан тушаалд онилоод байсан ч Жэсон Килар татгалзсан байна. “Yahoo” корпорацийн удирдлагууд Томпсоныг явсаны дараа түүнээс илүү дээр шинэ хүн олно гэж найдаж байсан ч энэ нь талаар болж байх шиг байна.

Жэсон Килар гүйцэтгэх захирлын албан тушаалаас татгалзсан учраас Росс Левинсоноос өөр тохирох  хүн үлдээгүй байна.

Росс Левинсоны хэвлэл мэдээллийн болон зар сурталчилгааны ажлын ур чадвар нь “Yahoo” корпорацийн ирээдүйд чухал хэрэгтэй хэмээн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж