Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн хурал долдугаар сарын 5-ны өдөр болж, шинээр элсэж буй гишүүдийг бүртгэж, нэрэмжит шагналаа олгосон байна. Яруу найрагч Ч.Алтангэрэл, С.Баттулга, Б.Батсайхан, Т.Дарханхөвсгөл, Т.Дэрчин, М.Наранболд, Ч.Норовсүрэн, Б.Оролзод, С.Саранцэцэг, С.Бүрнээ, Зундуйн Дорж, Б.Ганбазар нар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсчээ.
Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналаар орчуулагч Ш.Одонтөр, зохиолч О.Энхжавхлан, яруу найрагч М.Билэгсайхан нар шагнагджээ.
Шилдэг залуу зохиолчид олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг яруу найрагч Б.Сарантуяа, О.Цэнд-Аюуш нар тус тус хүртсэн байна.
Сонирхуулахад, Монголын зохиолчдын эвлэлээс өсөх ирээдүйтэй, залуу яруу найрагчдад олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 1990 оноос олгож эхэлсэн бөгөөөд өдгөө 22 жилийн хугацаанд 30 хүрэхгүй найрагчид хүртсэн байна. Тэдний дунд Ц.Бавуудорж, Ц.Хулан, Л.Хасар, С.Болд-Эрдэнэ, Н.Гантулга зэрэг яруу найрагчид хүртсэн байна.
Ч.БОЛОР