’’Ү’’ зөвшөөрөл дуусчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

’’Ү’’ зөвшөөрөл дуусчээ

Баяр наадам үзэх тусгай зөвшөөрлийг өнгөрсөн баасан гаригт найман төрлөөр олгож эхэлсэн. Энэ жил 10330 машинд зөвшөөрөл олгох юм. Тухайлбал, “А” 650, “Г" 2800 “Д” 100, “М” (улаан) 3000, “Б” 280, “Ү” 800, “Ж” 200, “М” (ногоон) 2500 ширхэгийг олгоно. Харин “Ү” зөвшөөрөл өнгөрсөн баасан гаригийн 16:30 цаг гэхэд дуусчээ. Наадамчид “А”, “Б” зөвшөөрлийг НЗДТГ-аас авч байгаа.

“Ж”-г Нийслэлийн аялал жуулчлалын газар. “Д”-г ЕХЯ, “М”, “Т” зөвшөөрлийг Замын цагдаагийн газар, дүүрэг дэх замын цагдаагийн тасгуудаас авна. Зөвшөөрлийн үнийн хувьд “А”, “Ж”, “Д” нь 20 мянга, “Г”, “М” (улаан), “Ү” нь 10 мянга, “Б” нь 15.000, “М” (ногоон) гурван мянган төгрөг гэнэ.

Эх сурвалж:  "Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж