Албаныхны мэдээлж буйгаар Афганистан улс дахь аюулгүй байдлыг сэргээн тогтоохоор 2014 он гэхэд 16 тэрбум ам.доллар буюу 10.3 тэрбум еврогийн тусламжийг үзүүлэхээр болсон гэнэ.
Токиод болсон энэхүү олон улсын уулзалтанд АНУ, Англи, Герман зэрэг улс орны төлөөлөгчид оролцсон аж. Дээрх хуралдаанаар Афганистан улсад тусламж үзүүлэх явдалд авлигалын асуудлыг бууруулах шаардлагыг чухалчлан тавьсан байна. Түүнчлэн дээрх тусламж нь Афганистанаас НАТО цэргийн хүчээ гаргасны дараа үүсч болох эмх замбараагүй байдал болон зарим нэг асуудлаас болгоомжилсон чухал алхам хэмээн шинжээчид үзэж байгаа аж. Дэлхийн банкнаас мэдээлж байгаагаар дээрх тусламж нь Афганистаны дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 95 хувийг бүрдүүлэх юм байна.