“Монгол 999”-ийн хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

“Монгол 999”-ийн хурал үргэлжилж байна

Тавантолгойд оролцохоор Монголын компаниуд нэгдэн байгуулсан “Монгол 999” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 15.00 Браухаус компанийн байранд эхэлсэн. Уржигдар Төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулсан тэд өнөөдөр Гүйцэтгэх зөвлөл болон гүйцэтгэх захирлаа сонгох ёстой. Өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх ёстой гүйцэтгэх захирлаар хэнийг сонгох вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байгаа. Тэгвэл тэд гүйцэтгэх захирлаа хараахан сонгож амжаагүй байна. 17.00 цагийн орчимд хуралдаан түр завсарлахад нийт долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс одоо ердөө л эхний буюу зарчмын асуудлаа ярьж байна гэлээ.
А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж