Түүнчлэн тус киноны хоёрдугаар найруулагчаар “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин С.Лхагвасүрэн ажиллаж, гол дүрийг бүтээсэн байна.
Мөн УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд болон Монголын анхны триллер кино болох “Орлон тоглогч” киног найруулсан найруулагч, жүжигчин В.Агар нар тогложээ.
“Жексон амьд” киноны үйл явдал Данс, Огурцы нар шоронгоос нэг өдөр суллагдаж буйгаар эхэлдэг. Тэд хэдийгээр бие биенээ сайн танихгүй ч нэгэн хуучны оёдлын машин олох эрэлд хамтдаа гарна. Огурцы эрх чөлөөт амьдралд эргэн хөл тавихад нь түүний хар багаасаа шүтэн дурласаар ирсэн Майкл Жексон нас барсныг сонсоод тэрбээр амьдрах итгэлээ алддаг. Харин Данс түүнд Жексон амьд хэмээн итгүүлэхийг хичээнэ. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг “Тэнгис” кино тетарын дэлгэцнээс үзээрэй.
Уг киноны уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ хүний итгэл үнэмшил хэр хүчтэй, түүнийг хэрхэн бий болгтож болдогыг харуулахыг зорьсон аж.