Амеркийн нэрт жүжигчин, модель, загвар зохион бүтээгч Сиенна Миллер анхны хүүхдээ Лондонд төрүүлэх гэж байгаа тухайгаа Us Weekly -д мэдээлжээ.
Одоогоор 30 настай жүжигчин бүсгүйн сүйт залуу нь Английн өсч яваа залуу жүжигчин, 26 настай Том Старридж юм.
Хосууд удахгүй аав ээж болох гэж байгаадаа маш их баяртай байгаа аж. Тэд хүүхдээ Лондонд төрүүлэх тухай мэдээлсэн ч хүүхдийнхээ хүйсийг болон ямар нэр өгөх гэж байгаа талаараа төдийлөн тодорхой яриагүй байна. Сиенна хүүхдээ төрүүлэхээр энэ долоо хоногийн сүүлээр Английн Лондон хотноо ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Э.АНХТУЯА