
Хойд Солонгосын эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарч байгаа ч байгалийн гамшиг болон олон улсын хориг арга хэмжээний улмаас дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг хэвээр байна.
Тус улсын бордоо хэрэглэгчдийн тоо өсч, цаг агаарын таатай нөхцөл байдал бүрдсэн учраас газар тариалангийн салбар 5.3 хувиар, бүтээн байгуулалт өнгөрсөн жилээс 4 хувиар тус тус өссөн байна.
Мөн удирдагч Ким Ир Сений 100 насны ойг тохиолдуулан нийслэл хотдоо 100 шинэ барилга барьжээ. Хойд Солонгос нь хаалттай эдийн засагтай бөгөөд эдийн засгийн талаар ямар нэгэн мэдээлэл хэвлэхийг хориглодог байна.
Б.Анхтуяа