АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд дөнгөж сая барианд орлоо. Их насны морьдын уралдаанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Цэгмидийн халиун түрүүлжээ. Халиун морь нь өнгөрсөн жилийн аймгийн баяр наадамд аман хүзүүнд хурдалж байжээ. Халиун морины ард Төв аймгийн Баян сумын уугуул, “Агт-Эрдэнэ” гал уяаны уяач Оюунбатын зээрд, айргийн гуравт Өвөрхангай аймгийн уугуул Хэрлэнгийн зээрд, дөрөвт хонгор зүсмийн морь /одоогоор хэнийх нь тодорхойгүй байна/, харин айргийн тавд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, “Агт-Эрдэнэ” гал уяаны уяач Саранхүүгийн хээр тус тус хурдалжээ. Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN