
Энэхүү нисдэг тэрэг нь 2 хүний суудалтай, нэг бүр нь 6 тохой урттай 18 ширхэг сэнстэй юм байна.
Volocopter нь зайгаар ажилладаг, жолоодоход амархан байх тул удахгүй нийтийн хэрэглээнд орно хэмээн Сенкел найдаж байгаа гэнэ.
Дээрх зурган дээр Сенкел Volocopter-ийн гүйцэт биш загварыг унаж байгаа ба энэхүү нисдэг тэрэгний жинхэнэ хувилбар нь кабинтай байх юм.
Volocopter нисдэг тэргийг Германд байрладаг e-volo компани бүтээх гэж байгаа ба жинхэнэ хувилбар нь доорх зурган дээрх шиг байх ажээ.
Т.МӨНХТҮВШИН