Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хадам эхээ хөнөөсөн Д.Энхээгийн гомдлыг хэлэлцэх байсан ч хоирогчын өмгөөлөгч хуралд хүрэлцэн ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 24-ныг хүртэл хойшилсон байна. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас цаазын ял оноосон. Гэвч тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаж, хяналтын шатны шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Хэргийг сануулахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө 25 настай Д.Энхээ гэгч нь хадам эхийнхээ амийг хүйтэн мэсээр хөнөөж, хадам эцэг, эхнэрийнхээ дүү болон эмэг эхээ хүнд, хөнгөн гэмтээсэн байна. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд нь заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байсан юм.
Д.ЖАРГАЛ