Баян-Уул сумын харваач О.Сүхбаатар түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Баян-Уул сумын харваач О.Сүхбаатар түрүүлжээ

Дорнод аймгийн баяр наадам өчигдөр буюу 8-ны өдөр эхэлжээ. Өглөөний есөн цагт Буриад сурын харваа эхэлж, 155 харваач цэц мэргэнээ сорьсон байна. Сур харваанд Буриад сурын харвааны мэргэн, Спортын мастер О.Сүхбаатар түрүүлжээ. Тэрээр Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Баян-Уул сумын иргэн “Аштавгад” компанийн харваач аж. Буриад харвааны жаяг, дүрмийн дагуу 64 сум тавьж, 59 оносон байна. Хоёрдугаар байрт Мон-Уран компанийн харваач З.Нямсүрэн 56 оноо, гуравдугаар байрт харваач Б.Батбаатар 53 оноогоор тус тус шалгарчээ. О.Сүхбаатар мэргэний хувьд өнгөрсөн жилийн Халх сурын харваанд спортын мастерийн болзол хангасан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж