Зарим сумдын наадмын үзүүр түрүү тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Зарим сумдын наадмын үзүүр түрүү тодорчээ

Дорнод аймгийн зарим сумдын наадмын үзүүр түрүүний бөхчүүд шалгарчээ. Баяндун сумын наадамд 32 бөх зодголсноос Дашбалбар сумын начин Амар түрүүлж, Баяндун сумын 2-р багийн бөх Намжил үзүүрлэж начин цол хүртжээ. Хөлөнбуйр сумын наадамд 62 бөх зодголсноос Сумын заан Хадхүү түрүүлж, сумын начин Бямбадорж үзүүрлэсэн байна. Харин Чойбалсан сумын наадамд 64 бөх зодголсноос Сэргэлэн сумын заан Хадхүү түрүүлж, сумын начин Бямбадорж үзүүрлэж, шөвгийн дөрөвт Аймгийн арслан Мөнхсайхан, Сумын начин Чадраабал нар үлджээ. Сур харваанд Чойбалсан сумын ЕБС-ийн багш Наранхүү, Туяацэцэг нар тэргүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж