Женнифер Лопес зуныг завгүй өнгөрөөнө

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Женнифер Лопес зуныг завгүй өнгөрөөнө

Америкийн алдарт жүжигчин, дуучин, бүжигчин, бизнесмен Женнифер Лопес долоохон хоногийн өмнө 43 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ. Тэрбээр энэ зун Испанийн алдарт дуучин Энрике Иглесиастай хамт аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Үүнийхээ хажуугаар дуучин Женнифер Лопес Америкийн  “ABC Family” телевизийн лесби хүмүүсийн тухай олон ангит кинонд гүйцэтгэх найруулагчаар ажиллахаар гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Мөн өөрийн “Nuyorican” продакшны бүтэн цагийн турш үргэлжилдэг ижил хүйстнүүдийн харилцаан дээр суурилсан лесби хүмүүсийн тухай шоуны хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж  байгаа аж. Ямартай ч энэ зун Женнифер Ловез тун завгүй байх бололтой.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж