​Өглөө хотод өдөр Завханд

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

​Өглөө хотод өдөр Завханд

Завханы засаг дарга ялгуусан ялалт байгуулж тойрогтоо нэгээр гарсан. Өнгөрсөн дөрвөн жилийг баруун хязгаарыг төвхнүүлэх үйлсэд зориулсан Я.Санжмятав шинэ гишүүд тангаргаа өргөсөн 7-р сарын 6-ны өдөр чуулганы танхимаас хамгийн түрүүнд гарч ирсэн. Төд удалгүй есөн хөлт тугнаас адис хүртсэн гишүүд хэвлэлийнхэнтэй ялалтын баяраа хуваалцаж байхад мань Мятав хэзээний онгоцонд суугаад баруун хязгаарыг зорьсон байсан. Сэтгэгдэл хуваалцахаар холбогдоход “Их хурлын гишүүн болсон гээд орон нутгийн ажлаа цалгардуулж болохгүй биз дээ. Аймгийн наадам болох гээд ажил ихтэй байна” хэмээн харилцуурын цаанаас хариулсан юм.

 А.МӨНХ

Эх сурвалж: www.topmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж