Байгаль орчны ажилтнууд чуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Байгаль орчны ажилтнууд чуулжээ

Төвийн бүсийн байгаль орчны ажилтнууд Дархан хотод чуулжээ. БОАЖЯ-наас энэ жилийг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд аймаг тус бүрээр хөтөлбөр боловсруулж, арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлтээр агаарын бохирдол хүрэлцэх хэмжээнээс хэтэрсэн аймгуудын тоонд Дархан-уул аймаг орсон байна. Иймээс төвийн бүсийн аймгууд орон нутагтаа агаарын бохирдлыг бууруулахын тулд аймагтаа үндэсний хорооны салбар хороодыг байгуулахаар болов. Мөн агаарын чанарыг сайжруулах бүс тогтоон, агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулах шаардлагатай байгааг хэлэлцжээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж