​Р.Рашийн адистай үдэлт

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

​Р.Рашийн адистай үдэлт

Өнгөрсөн парламентын тулхтай гишүүдийн нэг Р.Раш төрийн ордноос нүүхийн өмнө чуулганы танхимд орж, дөрвөн жил суусан суудлаасаа мөн төрийн сүлднээс адис хүртэн мэхийсэн  юм.

“Манай нам хэдхэн хүний гарт орчихоод байгаа юм. Түүнээсээ болж л ийм ялагдал хүлээлээ. Би эртнээс МАХН-тай нэгдвэл яасан юм бэ гэдгийг сануулж байсан. Хэрвээ тэгсэн бол бид урьдын адил үнэмлэхүй ялалт байгуулж, засаг төрөө төвхнүүлэх байлаа. МАН бол монголын төрийн ноён нуруу. Эдийн засгийн тэлэлтийн чухал үед МАН ийм байдалтай байгаа нь  туйлын хариуцлагагүй алхам” хэмээн буурал парламентч өгүүлсэн юм. Гэхдээ түүний дотор “ирэх парламентад улам олуулаа болоод орж ирнэ” гэх эр хүний дотор эмээл хазаартай санаа буйгаа нууцлаагүй юм.

А.МӨНХ

Эх сурвалж: www.topmedee.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж