ОХУ, Литвийн сагсчид эрхээ авав

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

ОХУ, Литвийн сагсчид эрхээ авав

“Лондон-2012”-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн эрхийн төлөөх тэмцэл Венесуэлийн нийслэл Каракаст үргэлжиж буй. 2010, 2011 оны ДАШТ, өнгөрсөн оны тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс эрхээ авч чадаагүй 12 улсын шигшээ баг “Халтар царайт”-ын эх оронд тулалдсан юм. Хагас шигшээ буюу эрхийн төлөөх халз тоглолт манай цагаар бямбаас ням гаригт шилжих шөнө болж, ОХУ Нигерийг 85:77, Литва Доминиканыг 109:83-аар ялснаар Лондонг зорих эрх авлаа. Хоёул эрхээ авсан тул шигшээ тоглолт болохгүй бөгөөд сүүлчийн буюу гурав дахь эрхийн төлөө Нигери, Доминикантай урьд өмнө тулсан. Харин тэмцээний гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байсан Грек шөвгийн наймд Нигерид 79:80 буюу хагас бөмбөгний зөрүүтэй дийлдсэнээр байн д үгүй банзанд ч үгүй хоцорсон юм.

Олимпийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд оролцох эрхийг Их Британи, АНУ, Тунис, Аргентин, Бразил, Австрали, Испани, Франц, БНХАУ аваад байсан билээ. Шигшээ тэмцээн долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-нд “O2 Арена”-д болно.

Д.ЕСҮХЭЙ

 “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж