Б.Сарантуяа наадмын нээлтэд дуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяа наадмын нээлтэд дуулна

Энэ жилийн наадмын нээлтэд Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Аргагүй Монгол аялгуу” дуугаа дуулж хүндэтгэл үзүүлэх юм байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлтэд зөвхөн дуучин Сараа ая дуугаа өргөх юм байна.
Хэвлэлээр наадмын нээлтэд дуурийн дуучин Э.Амартүвшинг оролцон хэмээн бичиж байсан ч тэрбээр Соёлын төв өргөөнөө болох Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээнд ая дуугаа өргөх юм байна.

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтыг найруулж буй Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг Монгол түмний уламжлалыг харуулсан бэлэгдэлийг үзүүлбэрийг түлхүүтэй оруулах бөгөөд хүндэтгэлийн ёслолд 500 гаруй уран бүтээлч оролцох юм байна.

Сонирхуулахад, рок, поп, хошин урлаг, театр, чуулгын уран бүтээлчид хамтдаа “Монгол ёслолгоо” ТББ-аас наадмын нээлтэд зориулан зохион байгуулж буй монгол ёслолгоонд нэгдэн төв цэнгэлдэхэд төрийн дууллаа дуулан монгол ёслогоог дэмжин оролцохоор болсон байна. Дуучин Б.Сарантуяа ч тэдэнтэй нэгдэхээр болжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж