NBA-гийн “Бостон Селтикс” багийн супер од, холын зайн шидэлтийн мастер Рэй Аллен “Майами Хит”-ийг сонголоо. 37 настай, чөлөөт агент болоод байсан түүнд баг нь 12 сая ам.долларын үнэтэй гэрээ санал болгосон ч зөвшөөрөөгүй. Учир нь “Бостон” “Даллас”-аас Жейсон Терриг урвуулаад байсан. Ингээд 20 дугаартай мэргэн бууч “Майами”-гийн гурван жилийн, 9,6 сая долларын гэрээг хүлээн авсан юм. Ийнхүү “Бостон”-ы алдарт “Их гурвал” нуран унаж, “Майами”-д “Их дөрвөл” бүрдлээ.
Д.ЕСҮХЭЙ
“ӨДРИЙН ШУУДАН” сонин