Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд яг одоо хадам эхээ хөнөөсөн Д.Энхээгийн гомдлыг хэлэлцэж байна. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас цаазын ял оноосон.
Хэргийг сануулахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө 25 настай Д.Энхээ гэгч нь хадам эхийнхээ амийг хөнөөж, хадам эцэг, эхнэрийнхээ дүү болон эмэг эхээ хүнд, хөнгөн гэмтээсэн байна. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд нь заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байсан юм.
Д.ЖАРГАЛ