Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхох тасалбар 2500-12000 төгрөгөөр борлуулагдаж байгаа билээ. Наадмын нээлт буюу энэ сарын 11-ний өдрийн тасалбар 8000-12000, 12-ны өдрийн бөхийн барилдааны тасалбар үдээс өмнөх нь 2500-3000, үдээс хойшхи нь 6000-9000 төгрөгөөр борлуулагдаж байна.
Мөн шөвгийн барилдааны болон хаалтын ёслолын тасалбар 6000-9000 төгрөгийн үнэтэй аж.
Наадмын тасалбарыг энэ сарын 5-наас эхэлж Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассаар худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдөр тасалбар худалдаалах сүүлийн өдөр юм.
Тиймээс дээрх газруудын үүдэнд наадмын тасалбар худалдах авах гэсэн иргэдийн уртаас урт дараалал үүссэн байлаа. Нийт дөрөв хоног тасалбар борлуулж байгаа учраас одоогоор зөвхөн багцын тасалбар буюу 16 мянга, 24 мянган төгрөгийн тасалбарууд үлдээд байгаа гэнэ.
Уг багцын тасалбарт наадмын нээлт, хаалт багтаж байгаа аж.
Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар байгаа бөгөөд хэдийнэ борлуулагдаж дууссан байна.