Манай цэргүүд Бельги, Люксембургийн цэрэгтэй хамтарч үүрэг гүйцэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Манай цэргүүд Бельги, Люксембургийн цэрэгтэй хамтарч үүрэг гүйцэтгэнэ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав энэ сарын 6-9-ны өдрүүдэд Бельгийн Вант Улсад ажиллаад иржээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаа (ISAF)-нд цэрэг хандивлагч орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын уулзалтад оролцсон байна. Түүнчлэн Бельгийн Вант Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Ч.Х.Делкур, Люксембургийн Их Гүнт Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Г.Райниг нартай уулзаж, тус улсуудын цэргийн багтай Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэх тухай болон Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцсон байна.
Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж