Манай улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь төрөл бүрийн масштабтай геологийн зураглал, геофизикийн судалгаанд хамрагджээ. Жишээлбэл, Ашигт малтмалын газрын мэдээллээр нийт нутгийн 99 хувь нь 1:200 мянганы масштабтай зураглалд орсон байна. Гэхдээ үүнд хүрэх боломжгүй өндөр уулс, тайгын хяр зэрэг газар ороогүй гэнэ. Үүнээс гадна нийт нутгийн хэмжээнд 1:50 мянганы зураглал хийж буй гэнэ. Энэ ажил одоогоор 30 гаруй хувьтай явж байгаа аж. Мөн Төв, Дорнод, Өмнөд, Баруун аймгуудаар төсөл хэрэгжиж байгаа гэнэ. Уг төслийн эхний үр дүн хоёр жилийн өмнө гарч эхэлжээ. Төслийн хүрээнд 2014 он хүртэл 413 мянган шоо км талбайд судалгааны иж бүрэн зураглал хийх аж. Геологи хайгуулын ажилд улсын төсвөөс жилд дунджаар дөрвөн тэрбум гаруй төгрөг зарцуулж байгаа аж. Үүний үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1000 гаруй орд найман мянган эрдэсжсэн цэг илрүүлж мэдээллийн сан бүрдүүлжээ. Өнөөгийн байдлаар хайгуулын лиценз 2500 орчим байгаа аж. Энэ нь нийт нутгийн 14 хувийг эзэлж, 22.3 сая гектар талбайд хувийн хөрнөгөөр хайгуул судалгаа хийж байна гэсэн үг гэнэ.
Э.САР