Тайваньд мөрийтэй тоглоомын газар байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Тайваньд мөрийтэй тоглоомын газар байгуулна

Дэлхийн томоохон казино эрхэлдэг компани Азид өөрийн зах зээлийг өргөжүүлэхийн тулд Тайванийн нэгэн жижиг арал дээр мөрийтэй тоглоомын газар шинээр нээхээр болжээ.

Тайваньд урьд өмнө нь мөрийтэй тоглоомын газар  байдаггүй байсан гэнэ. Тус арал нь Тайванийн Мацзу нэртэй арал бөгөөд мөрийтэй тоглоомын газар байгуулах санааг дэмжиж байгаа эсэх талаар тус арлын оршин суугчдын дунд  санал хураалт явуулсан аж.

Тайванийн төв телевизээр бямба гаригт мэдээлснээр оршин суугчдын 57 хувь нь тус арал дээр мөрийтэй тоглоом байгуулахыг дэмжиж, Засгийн газрын албаныхан  Мацзу арал дээр мөрийтэй тоглоомын барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Амеркийн Las Vegas мөрийтэй тоглоомын эзэн Las Vegas Sands корпорацийн хөрөнгөтөн Адельсон MGM Resorts International компанийханд мэдэгдсэнээр Тайвань  нь Солонгос, Япон зэрэг мөрийтэй тоглоомын зах зээл өндөр хөгжсөн орнуудын нэгэн адил казино эрхлэгч олон компаниудын анхаарлыг ихээхэн татаж байгаа гэжээ.

Тайваньд мөрийтэй тоглоомыг хууль бус хэмээн үздэг байсан ч 2009 оноос хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрсөн юм байна. “Гоо сайхны хатан хаан” буюу Мацзу хэмээн нэрлэгдсэн тус арал нь Хятадын Фүжянь мужаас усан онгоцоор 30 минут явж хүрдэг гэнэ. Албаныхны мэдээлж байгаагаар тус арал дээр мөрийтэй тоглоомын газрыг Las Vegas Sands корпораци  ийнхүү нээхээр болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах бас нэгэн томоохон хөшүүрэг болох гэнэ. Түүнчлэн Тайваньд олон жижиг арал байдаг боловч мөрийтэй тоглоомын  газар байгуулж болох хамгийн тохиромжтой арлаар Мацзу арлийг сонгон авчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар тус арал нь Хятадын хоёр тусгай захиргааны бүсийн нэг, аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын салбар өндөр хөгжсөн бүс нутаг болох Макаотой адил хэмжээнд хөгжих бүрэн бололмжтой гэнэ.  Макао нь сувдан голын дельтийн баруун эрэгт, Гуандун мужтай хиллэн, Өмнөд Хятадын тэнгисээр зүүн өмнө талаараа хүрээлэгдэн оршдог аж. Las Vegas Sand-ийн албан ёсны төлөөлөгч Билл Вэйднерийн мэдээлж байгаагаар мөрийтэй тоглоомыг түшиглэсэн хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудал, мэргэжлийн спортын цогцолбор газруудыг Тайванийн тус арал дээр  байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж