Шүүхийн шинжээч бунхан тонож байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинжээч бунхан тонож байгаад баригджээ

Хэнтий
аймгийн Бат­норов суманд эртний бун­хан ухаж байсан Шүүхийн
шинжилгээний албаны шинжээчийг ил­рүүлжээ. Тус сумандаа томд тооцогддог
Дарь-Эх хэмээх бунхныг шинжээч мэргэжилтэй Шаравын Цолмон гэгч нутгийн
гур­ван иргэний хамт ухаж байсныг малчид хуулийн байгууллагад мэдэгдсэн
байна.

Хууль хяналтынхан тэднийг баривчлах үед Ш.Цолмон хэргийн газраас зугтаж
амжсан гэнэ. Гэсэн ч цаг алдалгүй араас нь хөөцөлдсөний үр дүнд
Ш.Цолмонг барьж чаджээ.

Өнгөрсөн долоо хо­ногт гарсан эл хэргийг про­ку­ро­рын дэргэдэх Мөр­дөн
байцаах албанд шал­гаж байсан ч бунхан уха­хыг завдсан гэж үзээд
Ш.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ мэтээр эртний бунхан, хирэгсүүрийг ухаж тонох явдал маш их давтагдаж
байгаа. Харам­салтай нь бунхан тоносон этгээдүүдэд хариуц­лага
хүлээлгэсэн тохиолдол тун цөөхөн байна.

Зохиогчийн эрх: "Өглөөний" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж