Амазоны ажилтан 726 iPod хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Амазоны ажилтан 726 iPod хулгайлжээ

Өмнөд Каролиний Амазоны түгээх төв дээр ажиллаж байсан Тодд Антони Кофилд гэдэг ажилтан ажлын газраасаа хулгай хийсэн байна.

Дэлгүүрийн хариуцагчид Кофилдийг согтуугаараа уг хэргийг үйлдсэн гэж таамаглаж байгаа ба 726 ширхэг iPod, 49 ширхэг HP Нөүтбүүк хулгайлсан гэж тооцоолж байгаа аж.

Азаар гэмт хэрэгтэн удалгүй цагдаа нарт баригдсан ба одоогийн байдлаар түүнийг хориж байцаалт хийж эхлээд байгаа ажээ.

“Энэхүү үйл явдал нь Амазон дэлгүүрт томоохон сургамж боллоо. Бид хамгаалалтаа улам сайжруулж, ажиллах шаардлагатайг ойлголоо” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж