НИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ: Нийслэлчүүд та биднээс ирэх 4 жилд маш их зүйл шаардана. Өөрөөр хэлбэл 4 жилийн дараа нийслэлчүүдийн АН-аас нэхэх нэхэл хатуу байх болно. Итгэлийг хүлээж, хоёргүй сэтгэлээр ажиллахыг НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдээсээ хүсье. Мөн бид бүхний хотынхоо төлөө хийх сайн ажлыг дэмжиж, саар ажлыг шүүмжлэхийг сөрөг хүчний намуудын төлөөлөгчдөөс хүсч байна гэж хэллээ.
НИТХ-ын анхдугаар хуралдаанаар хурлын даргыг төдийгүй хурлын тэргүүлэгчдийг сонгох учиртай. Төлөөлөгчдөөс Э.Бат-Үүл, Д.Амарбаясгалан, С.Очирбат, Ц.Одонтунгалаг нар НИТХ-ын тэргүүлэгчид сонгох асуудлаар үг хэллээ. НИТХ-ыг жилд 2 удаа хуралддаг байх биш байнгын ажиллагаатай байлгах саналыг тэд хэлэв. Ингээд хэсэг хугацаанд завсарласны дараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар тэргүүлэгчдийг сонгох
асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцээ, намууд өөрсдийн гишүүдээс нэр дэвшүүлж
тэргүүлэгчдийг тодрууллаа. НИТХ-ын тэргүүлэгчээр
Ардчилсан нам
– Л.Нарантуяа
– Л.Наранбаатар
– Д.Бадарсан
– Б.Түвшин
– Л.Сайнтөгс
– П.Батчимэг
– Ц.Энхцэнгэл
– Д.Баттулга
Монгол Ардын нам
– Г.Мөнхбаяр
– Д.Ганболд
–
С.Амарсайхан нар тус тус сонгогдлоо. Мөн НИТХ-д суудал авсан улс төрийн
3 нам тус тусын бүлгээ байгуулав. Ирэх 4 жилд АН, МАН, МАХН-МҮАН-ын
Шударга ёс эвслийн 3 бүлэг ажиллана.