Хятадын инфляци буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Хятадын инфляци буурчээ

Хятадын Засгийн газрын мэдээлснээр тус улсын инфляцийн түвшин өнгөрсөн зургадугаар сард 2.2 хувиар  буурсан үзүүлэлттэй гарчээ.

Дэлхийн эдийн засгийн хямралыг туулах зорилготой Хятадын бодлого төлөвлөгчид инфляцийг бууруулах бодлогыг хүчтэй баримталж байгаа билээ. Хятадын статистикийн үндэсний газраас мэдээлснээр  өнгөрсөн зургадугаар сард хэрэглэгчийн үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийнхүү  2.2 хувиар  буурсан  үзүүлэлттэй гарсан аж.

Дээрх үзүүлэлт нь энэ оны өнгөрсөн  тавдугаар сард  гурван хувиар буурсан үзүүлэлттэй  байсан ч Засгийн газрын албаныхан дөрөв хүртэлх хувиар бууруулахаар зорьж байгаа гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа ч Хятад улс дээрх байдлыг үл харгалзан эдийн засгийн үзүүлэлтүүдэд нь  нааштай байдал ажиглагдаж байна хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хятадын төв банкнаас энэ сард хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж байгаа зарлажээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж