Сюзан Бойлыг хөршүүд нь ад үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Сюзан Бойлыг хөршүүд нь ад үзжээ

“Авьяаслаг Британичууд” шоунаас төрсөн дуучин Сюзан Бойлыг сахиусан тэнгэрийнх шиг гайхалтай хоолойтой гэдэг ч хөршүүд нь түүний энэ цул авьяасыг үнэ төлбөргүй хүртэхээс ч цааргалдаг гэнэ. Учир нь Сюзан Бойл өглөө болгон дууны бэлтгэл хийдэг бөгөөд тэр нь хөршүүдийнх нь телевизорын дуунаас давдаг аж. Тиймээс Сюзан Бойлын хөрш 39 настай Тереза, 44 настай Пол нар түүнийг хэтэрхий их чимээ гаргаж, зурагт үзэхэд саад болдог гэж хотын захиргаанд гомдол гаргасан гэнэ.

Хоёр хүүхдийн ээж, хөрш Терезагийн хэлснээр Сюзан Бойл өөрт нь алдар нэр авчирсан “I Dreamed a Dream”, “Wild Horses” , “Unchained Melody” зэрэг дуунуудыг байнга сургуулилдаг ажээ. Сюзан Бойл 2009 онд “Авьяаслаг Британичууд” шоуны ялагч болсны дараа Блэкбенр сууринд 300,000 фунт стирлингээр шинэ байшин худалдаж авсан боловч зургаан сар ч бололгүй хуучин байшиндаа нүүж очжээ. Сүмийн сайн дурын дуулаач байсан Сюзан Бойлын гурван цомог нь 14 сая ширхэгээр худалдаалагдсаны дараа 11 сая фунт стирлингийн хөрөнгөтэй болсон ч хуучин байшиндаа энгийнээр амьдрахыг илүүд үзсэн билээ.

Харин хөршүүд нь “Тэднийх караокетэй эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тэр маш чанга дуулдаг нь тэвчихийн аргагүй” хэмээн гомдолложээ. Сюзан Бойлыг нүүсний дараа хөршүүд нь хамгийн их баярлаж байсан боловч тэрбээр эргээд иржээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж