Хөл доорхоо хараач!.. буюу гайхалтай траншей

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Хөл доорхоо хараач!.. буюу гайхалтай траншей

Толгойгоо унжуулан алхах нь тийм ч сайны ёр биш. Гэхдээ хамгийн сонин содон зүйл чухам газар дээр л байх тохиолдол цөөнгүй байдаг байна шүү. Жишээ нь, Японд бол төрөл бүрээр чимэглэсэн бохирын сувгийн гайхамшигтай ганган тагтай таарч болно.

Хээлсэн таг бол зураачдын жинхэнэ уран сэтгэмжийг шалгадаг урлан юм. Энд өвс ногоо, ан амьтнаас аваад хүүхдийн жигтэй, гайхалтай зургууд хүртэл бий. Хот болгоны хувьд траншейны тагийг тусгай захиалгаар хийдэг учраас давтагдах дүрслэл олно гэдэг нэн бэрх.

Анх ер бусын ийм тагнууд 1980-аад онд гарч эхэлсэн байна. Үүний өмнө Япон бусад орны л адил элдэв маяггүй геометрийн зөв дүрс бүхий таг л ашиглаж байсан гэх. Тэгэж байгаад тагнуудыг нэг загвар, стандартанд оруулж эхэлсэн нь оршин суугчдын дургүйцлийг төрүүлж эхэлсэн учраас түшмэлүүд асуудлыг хялбархан шийджээ. Тэд тагны дизайныг өөрсдөө боловсруулахыг суугчдад санал болгосон байна. Энэ цагаас хойш энэ урлаг ес бусын өндөрлөгт тэмүүлж, үндэсний “хийрхэл” гэмээр түвшинд хүрчээ.

Таг зохиогчийн бүтээлд Японд тун хямгатай ханддаг. Батлагдсан модон эх загвар болгон Төв номын санд хадгалагддаг байна. Урлагийн энэхүү төрөлд зохиогч Remo Camerota англи хэл дээр хэвлэгдсэн номоо хүртэл зориулсан юм. Энд ер бусын тагийг бүтээж эхэлсэн түүх, мөн шилдэг загваруудын гэрэл зураг багтжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж