Украины алдарт боксчин Владимир Кличког ялах тамирчин олдохгүй л байна. Тэрбээр өчигдөр Швейцарийн Берн хотын “Стад де Свисс” ордонд болсон тулаанд АНУ-ын Тони Томпсоныг зургадугаар үед нам цохин унагаснаар мэргэжлийн рингин дэх 58 дахь ялалтаа (Үүнийхээ 51-ийг хүнд цохилтоор авсан) байгуулсан юм. Ингэснээр WBA, IBF, WBO, IBO холбооны супер хүнд жингийн дэлхийн аварга цолоо хадгалж үлдлээ. “Бага Кличко” мэргэжлийн бокст 1996 онд хөл тавьсан бөгөөд ердөө гурван удаа ялагдаж байв.
Д.ЕСҮХЭЙ
“ӨДРИЙН ШУУДАН” сонин