Таны түрийвч зочид буудлын карт, тооцооны карт, хадгаламжийн карт гээд л олон өөр картуудаар дүүрээд хэцүү байна уу?
Wallaby Financial-ийн захирал Маттев Голдмэн энэ асуудлыг шийдэх гэж байна.
Голдмэн шинэ технилогийн тусламжтайгаар таны бүх тооцооны картуудыг нэг картанд л багтаах санааг олжээ.
Та өөрийн бүх картуудаа нэгтгэхийг хүсвэл Wallaby-д өөрийн картуудынхаа тухай мэдээллийг өгөх ба тэд таны өгсөн мэдээллийг ашиглан танд ухаалаг картыг бүтээх аж.
Энэхүү ухаалаг карт нь энгийн картны хэмжээтэй боловч маш олон картуудыг нэгтгэсэн хэрэгсэл юм.
Та энэхүү картыг хэрэглэснээр Wallaby-д жил бүр 50 ам.доллар төлөх шаардлагатай ажээ.
Т.МӨНХТҮВШИН