
“Эдийн засаг, бизнесийн итгэлийн индекс 2012” судалгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гаргасан байна. Ингэхдээ бизнес эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг, тэрхүү асуудлыг хэрхэн зохицуулах талаарх санал зөвлөмжийг бизнес эрхлэгчдээс авч, боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд Төрөөс баримталж буй бодлого хэр хүртээмжтэй байгааг тогтооход судалгааны зорилго орших бөгөөд МҮАҮТ-аас энэ жилээс эхлэн уг судалгааг жилд хоёр удаа явуулж байхаар болжээ.
Судалгааг нийслэл болон долоон аймгийн хамруулан нийт 3790 хүнээс авсан бөгөөд судалгаанд оролцогсод нь бизнес эрхлэх орчинд “дунд” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тодруулбал, бизнес дэх төрийн оролцоог багасгах, хуулиа дагаж, шударга өрсөлдөх хэрэгтэй байгаа талаарх дүгнэлт судалгаанаас гарсан байна. Энэхүү дүгнэлтийг шинэ Засгийн газар бүрэлдэж буй энэ үед хэрэгцээтэй санал зөвлөмж гэдгийг МҮХАҮТ-аас онцолж, цаашдын бодлого, чиглэлд нэмэр болох учиртай гэж үзэж байгаа аж.
У.БОЛОР