Жоли Сараево хотын хүндэт иргэн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Жоли Сараево хотын хүндэт иргэн болжээ

Америкийн алдарт жүжигчин, найруулагч Анжелина Жоли Босни улсын  Сараево хотын кино наадмын үеэр хотын хүндэт иргэн болжээ. Тэрбээр 1992-1995 оны хооронд болсон Босни улсын дайны тухай өгүүлдэг  “Land of Blood and Honey” киноны найруулагчаар ажилласан байна. Энэхүү киног  нь Боснийн Сараево хотынхон ихэд сайшааж, түүнийг ийнхүү хүндэт иргэнээ болгожээ. Энэхүү кинонд Боснийн Муслим  эмэгтэй болон Серб эр хоёрын хоорондох хайр дурлалын түүхийг өгүүлдэг ажээ. Анжелина Жолид хүндэт иргэний  шагнал гардуулах үеэр  “Энэ бол миний хувьд асар том зүйл. Миний зүрх сэтгэл энэ хотод байдаг. Би Боснид байж, хүмүүстэй уулзахад тэд намайг өөрчилсөн” гэж нүдэндээ нулимстай хэлсэн байна. Энэхүү шагналыг түүнд олгох тухай Сараево хотын захиргаанаас  дөрөвдүгээр сард мэдэгджээ. Сараево хотын  хүндэт иргэний шагналыг Сараевогийн  Ерөнхий сайд Анжелина Жолид  гардуулсан байна. Жолигийн “Land of Blood and Honey” кино нь дайны гэмт хэрэг, хүчирхийлэлээр дүүрэн үзэгдлүүдтэй бөгөөд Боснид арван хоёрдугаар сараас гарч эхэлжээ. Энэхүү киног Серб хүмүүс янз бүрээр хүлээн авсан байна. Зарим үүнийг олонд үзүүлэхийг хориглохыг хүсч байгаа бол зарим нь үзэхийг хүсч байгаа аж. Энэхүү кино нь 2012 оны эхээр болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас  шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж