Хүн авраад халагдсан аврагч эргэж ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Хүн авраад халагдсан аврагч эргэж ажиллахгүй

    Томас Лопес. Фото ABC News

Америкийн наран шарлагын газрын аврагч Томас Лопес живж байгаа хүнийг аврахаар далай руу орсныхоо төлөө ажлын байраа орхисон хэрэгт буруутгагдан ажлаасаа халагдсан билээ. 21 настай аврагчид халсан компани Jeff Ellis Management ажил санал болгосон байна.

Лопес хэдэн өдрийн өмнө халагдсан юм. Албан ёсоор түүнийг халсан нь аврагч өөрийн хариуцсан бүсээ хаяж явсантай холботой бөгөөд энэ нь компанийн дүрмээр хориотой байдаг юм байна. Гэхдээ байрандаа байхгүй үедээ аврагч живж байсан сэлэгчийг аварч байсан нь тогтоогдсон билээ.

Халагдсаныхаа дараа Лопес эх орондоо ч, хилийн чанадад ч хэвлэлийн баатар болсон билээ. Залуу хэд хэдэн ярилцлага өгөхдөө халагдсаныгаа утгагүй зүйл гэж хэлжээ. Олон америкчууд ажилгүй болсон аврагчийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Лопесын түүх нэлээд шуугиан тариад эхэлмэгц Jeff Ellis Management -ийн тэргүүн түүнд хандаж, ажилдаа эргэн орох санал тавьжээ. Лопес татгалзсан байна. “Мэдээж намайг миний түүхийг сонсоод эргэж дуудсан байх. Гэхдээ би эргэж очиж чадахгүй. Энэ дэндүү шударга бус зүйл болно” гэж аврагч асан онцолжээ.

Jeff Ellis Management компани харин Лопесыг халсан талаар шалгалт явуулахаар болжээ. Томас аврагчаар 4 сар ажиллаж энэ хугацаанд 2 удаа аврал эрсэн усанд сэлэгчдэд тусласан байна.

Эх сурвалж: ABC News

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж