Жил бүрийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулж Урчуудын эвлэлээс эх оронч сэтгэлийн илч халууныг мэдрүүлэх уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэдэг билээ. Энэ удаад “Монголын сайхан орноор” уран бүтээлийн үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр эхлэх гэж байна. Нээлтийн үеэр нутаг орны үзэсгэлэн бүрдсэн, тусгаар тогтнолын эрчимт салхийг мэдрүүлэх сор болсон бүтээлүүдийг үзэж сонирхохоос гадна уран бүтээлчидтэй нь уулзаж, тэдний дотоод ертөнцөөр аялах боломжтой юм.
У.БОЛОР