МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж Л.Оюун-Эрдэнэ МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргажээ.
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бага хурал хүртэл ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх юм байна.
Мөн УИХ дотор болох үйл явц, АН-ын байр суурийг МАН ажиглаж байхаар болжээ.
Д.ОЮУН