
Кэти нөхрөөсөө салахаас ердөө хэдхэн хоногийн өмнө Исландын нэгэн суши ресторанд сүүлчийн удаа оройн зоог барьжээ.
Тэд оройн хоолны үеэр хоорондоо бараг юм яриагүй бөгөөд тус тусынхаа хоолны цэсийг харан чимээгүй сууцгааж байжээ.
Кэти, Том хоёрын салах болсон шалтгаан нь охиноо “Scientology” хэмээх шинжлэх ухаан, шашны номлолыг хослуулсан чанд сахилга баттай, хатуу дэглэмтэй сургуульд явуулна, явуулахгүй гэснээс болсон гэж хэвлэлээр бичиж байгаа ч үүнээс өөр зүйл ч байгаа бололтой. Гэвч салах өргөдлөөс хойш Том ганцаардаж, Кэти харин охинтойгоо хоёулхнаа мэт мөхөөлдөс идэж, дэлгүүрээр зугаалж байгаа гэнэ.
Н.ЭНХ