Ц.Нямдорж гишүүн МАХН-аас өрөөгөө харамлажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж гишүүн МАХН-аас өрөөгөө харамлажээ

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 22 жилийн түүхэнд УИХ анх удаа гурван бүлэгтэй боллоо. Өмнө нь АН, МАН гэсэн хоёр бүлэгтэй ажиллаж байсан УИХ-д энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нэмэгдэж байна.

УИХ-ын зүгээс эвслийн шинэ бүлэгт бүлгийн өрөө, бүлгийн даргын өрөө, УИХ-ын гурав дахь дэд даргын өрөө гаргаж өгөх гэж нэлээд ажил болж буй бололтой. Тус бүлэгт С.Баяр гишүүний сууж байсан гуравдугаар давхрын өрөөг гаргаж өгөхөөр болжээ.

Харин Ц.Нямдорж даргын өрөөг “Шударга ёс” бүлгийн даргын өрөө болгон шилжүүлэхээр шийдвэр гарч байгаа ч Ц.Нямдорж гишүүн “Өрөөгөө суллаж өгөхгүй. Эндээ үлдэнэ” хэмээн хувийнхаа юм шиг харамлаж яхирлаж байгаа аж. Ингээд эвслийн бүлгийн даргад өрөө хайх ажил дахин гарчээ.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж