Малчин өрхийг нарны эрчим хүчээр хангах зорилгоор хэрэгжиж эхэлсэн “100 мянган нарны гэр” хөтөлбөр саяхан хэрэгжиж дуусчээ. Дээрх хөтөлбөрт 100146 малчин өрх хамрагдсан байна. Япон, БНХАУ-ын Засгийн газар, Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар 60 гаруй мянган айлд нарны цахилгаан үүсгүүрийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Энэ нь нийт малчин өрхийн 62.5 хувь, хүн амын 18 хувь буюу ойролцоогоор хагас сая гаруй хүн нарны эрчим хүч ашиглаж байгаа гэсэн үг ажээ. Дээрх хөтөлбөрөөс гадна нарны эрчим хүчийг ашиглах олон хөтөлбөр манайд хэрэгждэг. Тухайлбал, нар, салхины хосолсон эх үүсвэрийг ашигласан цахилгаан станцыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багт байгуулжээ.Мөн БНСУ-ын Эрчим хүч судалгааны институт Сүхбаатар аймгийн Наран суманд найман кВт чадалтай нар, салхины станцыг байгуулсан байна.
Э.Сар