ААН-үүд өнөөдрөөс хувьцаагаа авч эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

ААН-үүд өнөөдрөөс хувьцаагаа авч эхэлнэ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахаар төлбөрөө тушаасан аж ахуй нэгжүүд өнөөдрөөс эхэлж, хувьцаагаа эзэмшиж эхлэх тухай Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлж байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг нэг аж ахуй нэгж дээд тал нь 36240 ширхэгийг авах эрхтэй юм байна.  Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 1000 гаруй аж ахуй нэгж хувьцаа авах хүсэлтээ хүргүүлэн, төлбөрөө төлсөн бөгөөд нийт 21,2 тэрбум төгрөг төвлөрөөд буй гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж