
Үүний зэрэгцээ Геленжикийн районд есөн хүн амиа алджээ. Тэдний тав нь цахилгаан тогонд цохиулан үрэгджээ. Новороссийскт хоёр хүн живсэн байв.
Крымын районд усны төвшин долоон метрээр нэмэгдэн гол төлөв нэг давхар байшингуудыг живүүлжээ. Ус шөнө хүмүүсийг унтаж байхад орж ирсэн гэнэ. Оросын Онцгой байдлын яамны сайд Владимир Пучков ба Бүс нутгийн хөгжлийн сайд Олег Говорун нар гамшигийн газар ирэн хохиролыг тооцоолж, сэргээн босголтод нь туслах гэнэ.
Интернэтийн сүлжээнд эрх баригчид гамшгийн хохиролыг буруулж байна хэмээн блогчид бичив. Тэдний нэг нь гамшгийг бороо авчраагүй, усан сангийн ус буулгах системийг нээсний улмаас долоон метрийн давалгаа сууринг 15 минутын дотор живүүлсэн гэж бичсэн байна.