УИХ-ын гишүүд Ёс зүйн дүрэмтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд Ёс зүйн дүрэмтэй болно

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Улсын Их Хурлын гишүүний сахилга баттай холбогдуулан ёс зүйн дэд хороо, түүнтэй холбогдох дүрэм батлах тухай хэлэлцлээ. Шинээр хэлэлцэж байгаа Ёс зүйн дэд хорооны дүрэм нь 12 заалттай байх гэнэ. Гэтэл энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг хэтэрхий их зөрчсөн дүрэм гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд шүүмжилж байна. Тухайлбал, Ёс зүйн дэд хорооны дүрэмд “УИХ-ын гишүүн ёс зүйгээ зөрчсөн тохиолдолд 15 хоног УИХ-ын чуулганы хуралд суух эрхийг нь хасна” гэсэн заалт байгаа аж. УИХ-ын чуулган долоо хоногт хоёр удаа хуралддаг. Тэгэхээр 15 удаа УИХ-ын чуулганд суух эрхийг хасна гэвэл тухай гишүүн долоон долоо хоног хуралдаа суухгүй байна гэхээр тухайн тойргийн иргэдийн төлөөлөл алдагдаж байна гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй зөрчилдөж байна гэсэн шүүмжлэл гарсан. Шинэ дүрэмд мөн УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хасах зэрэг заалт орсон байгаа аж. Мөн УИХ-ын гишүүдийг “туршлагатай, зарчимч” зэрэг заалтууд нь ойлгомжгүй, гишүүдийг шинэ хуучнаар нь хэтэрхий ялгаварласан заалт гэгдэж, Байнгын хорооны 11 гишүүдийн саналаар болсон. Харин УИХ-ын гишүүний албан ажлаас гадуур хувийн асуудлыг ёс зүйн хариуцлагад тооцохгүй байх гэсэн саналыг дэмжлээ. Мөн хэн дуртай нь бүлэг, ажлын хэсэг байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа нэрээр мөнгө авах сонирхолтой болсон зэрэг шүүмжлэл гарч байлаа.   
Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж