МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хаалттай хуралдаж байгаа энэ удаагийн хурлаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа бөгөөд намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн асуудал орж байгаа бололтой.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын дарга С.Батболдод өнгөрсөн баасан гаригт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх албан хүсэлт тавьсаны дагуу Удирдах зөвлөл энэ асуудлыг хэлэлцэж байгаа аж. Намын дүрэмд зааснаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намын даргад албан ёсоор гаргаж Удирдах зөвлөл хэлэлцсэнээр шийдвэрлэх заалттай гэнэ.
МАН-ын Удирдах зөвлөл генсек У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээж авбал Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр намын орон тооны нарийн бичгийн дарга нараас сонгогдох магадлал өндөр болох юм байна.
Г.Дарь