Орон нутагт сонгодог урлагийн уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Орон нутагт сонгодог урлагийн уралдаан болно

Засгийн газраас 2011-2016 онд хэрэгжүүлэхээр баталсан “Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сонгодог бүтээлийн уралдаан зарлаж байгаа аж. Уг уралдаан нь БСШУЯ, Соёл урлагийн хороотой хамтран орон нутгийн театр, чуулгын сонгодог бүтээлийн урын санг баяжуулах, уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх зорилготой гэнэ. Уралдааны удирдамж, болзлыг удахгүй орон нутгийн театр, чуулгуудад хүргүүлэх бөгөөд ирэх намраас шалгаруулалт явагдах юм байна. Уг хөтөлбөр 2001-2008 онд анх  хэрэгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд  сонгодог урлагийн урын сан баяжиж, уран бүтээлчдийн чадвар өсөж, сонгодог урлаг сонирхогчдын тоо нэмэгдсэн байна. Энэ удаад орон нутгийн иргэдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай хэмээн  үзэн “Сонгодог урлаг- II” хөтөлбөрийг хэрэгжүүлэж байгаа юм байна.

                                                                                                                                            Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж