Э.Гантуяа өсвөрийн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Э.Гантуяа өсвөрийн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Киргизстаны нийслэл Бишкек хотод үргэлжилж буй Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын залуу тамирчин Э.Гантуяа хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд шар тивийн 14 орны 15-17 насны 180 орчим тамирчин бяр тэнхээ, ур чадвараа сорин, өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Киргиз улсын Ерөнхий сайд Омурбек Бабанов, Бишкек хотын дарга Иса Осуркулов, Киргизийн бөхийн холбооны ерөнхийлөгч Шаршенбек Абдыкеримов, Биеийн тамир, спортын агентлагийн дарга Байгазы Кенжебаев нар болон ФИЛА-гийн Ерөнхийлөгч Р.Мартинетти нар оролцжээ.

Охидын 56 кг-ын жинд өрсөлдсөн Төв аймгийн бөх Э.Гантуяа хүрэл медаль хүртжээ. Охидын төрөлд багийн дүнгээр казахстан, япон, энэтхэг, киргизийн багууд эхний байруудыг эзэлсэн байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж