Ангела Меркелийн чансаа хамгийн өндөр байна

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Ангела Меркелийн чансаа хамгийн өндөр байна

Ангела Меркелийн нэр хүндийн жагсаалт 2009 оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн өндөр төвшинд хүрчээ. Тэр хүн амынхаа дунд хамгийн нэр хүндтэй улстөрч болов. 

ARD телекомпанийн захиалгаар хийлгэсэн олон нийтийн санал асуулгаар түүний ажиллагааг сонгогчдын 66 хувь нь дэмжиж буй нь сарын өмнөх асуулгаас найман хувиар их байна гэж Reuters агентлаг дамжуулжээ.

Ийм маягаар канцлер герман улстөрчдөөс чансаагаар нэгдүгээрт оржээ. Чансааны хоёрт Батлан хамгаалахын сайд Томас де Мезьер орсон ба түүний ажлыг германчуудын 62 хувь нь дэмжлээ. Бундестагийн Социал демократуудын тэргүүн Франк -Вальтер Штайнмайер (Frank-Walter Steinmeier) ба Сангийн сайд Вольфганг Шойбле (Wolfgang Schuble) нар 61 хувийн үнэлгээтэйгээр чансааны гуравдугаар байрыг хуваажээ.

Өрийн хямралтай тэмцэх канцлер Ангела Меркелийн (Angela Merkel) чиглэлийг германчуудын 58 хувь дэмжсэн бөгөөд харинхямралтай тэмцэхийн тулд Европын бүтцэд бие даасан  эрхээсээ өгөхөд хүрвэл бүх нийтийн санал асуулгаар үүнийг хийх хэрэгтэй хэмээн асуугдагчдын 71 хувь үзжээ.  Олон нийтийн санал асуулгын
Infratest dimap хүрээлэнгээс уг судалгааг явуулан Герман даяар 1,5 мянган хүнээс асуулга авчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж