АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон "Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт"-д оролцохоор өнөөдөр Монголд ирнэ.
Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг даргалж байгаа учир "Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт"-ыг Улаанбаатарт зохион байгуулж байгаа юм.
Чуулга уулзалтад Канадын Ерөнхий сайд асан Ким Камбэлл, Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Паэт, Албанийн парламентын гишүүн Албана Волкше, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын орлогч Кьюн-ва Канг, Косовогийн Ерөнхий сайдын орлогч Эдита Тахири зэрэг нэр хүндтэй 20 гаруй төлөөлөгч оролцож байна.
Д.ОЮУН