Кёкүтэнхо эхний өдрийн барилдаанд өвдөг шороодов

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Кёкүтэнхо эхний өдрийн барилдаанд өвдөг шороодов

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё өнөөдөр эхэллээ. Макүүчи буюу дээд зиндаанд хүч үзэж буй Монголын долоон сумочоос эхний өдрийн барилдаанд тав нь учраагаа ялжээ. Хамгийн нэр хүндтэй гэгдэх зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдрийн барилдаанд комүсүби Тоёоношимаг ёрикири мэхээр, озэки Харумафүжи Д.Бямбадорж зүүн жигүүрийн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Аойямаг ошидаши мэхээр, озэки Какурюү М.Ананд баруун жигүүрийн маэгаширагийн хоёр дахь бөх Окиноумиг уватэнагэ мэхээр тус тус ялжээ. Мөн Шотэнро Д.Нямсүрэн цүкиотоши мэхээр Гагамаруг, Токитэнкү А.Хүчитбаатар ёрикири мэхээ Тамаасүкаг дийлсэн байна. Харин тавдугаар сарын башёд анхны түрүүгээ авсан Кёкүтэнхо Н.Цэвэгням эхний өдрийн барилдаанд озэки Барутотой барилдаж, ёрикири мэхээр ялагдсан байна. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил ёрикири мэхээр Такарафүжид өвдөг шорооджээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж